Tuesday, February 7, 2017

Соёмбо үсэг

Соёмбо нь Занабазарын зохиосон, МонголСанскритТөвд үг бичихэд зориулагдсан бичиг юм.

Соёмбо үсэг


Соёмбо үсгийн цагаан толгой
Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд Монгол, Санскрид, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" (сваямбху) гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг.

Соёмбо үсгээр Монгол хэмээх утга
Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед гоё сайхан үсгийн дурсгал болон үлдсэн юм.
Соёмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр бурхны шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй.

Соёмбо тэмдэг


Mongolian AF.gif
Буддын шашин Монгол нэвтэрсэн үеэс төвд номын эхэнд бирга тэмдэг тавьдаг заншлыг авч номын эхэнд бирга гэдэг тусгай дүрс тавих болж]улмаар нар, сар, гал гэх мэт өөрсдийн бигэ тэмдгийг нэмж баяжуулан хэрэглэх болжээ. Хүннү монголчууд нар, сар, галын дүрстэй сүлдтэй байсан нь Их Монгол Улсын далбаан дээр ч дүрслэгдсэн байдаг. Хожим энэ сүлд соёмбонд хэрэгдэгдэх болжээ.
"Соёмбо" хэмээх Санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хийгалшорооус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршилыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.
Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ.
Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.

No comments:

Post a Comment