Tuesday, February 7, 2017

Тод бичиг

Тод бичиг нь Ойрадын Зая Бандид Огторгуйн далай (Намхайжамц) /1599-1662/-ийн 1648 онд зохиосон бичиг юм. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулсан, ойрад аялгуунд нийцүүлсэн монгол бичгийн ижил үсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, мөн Төвөд ба Санскрит хэлний үгнүүдийг хялбар бичих онцлогтой юм. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй.
Намхайжанцан лам хүн байсан тул Бурханы шашныг нийт монголчуудад түгээн дэлгэрүүлэх, бас Халх-Ойрад монголчуудын тэмцлийг шашин соёлын нөлөөгөөр зогсоох, ойрад түмнийг гэгээрүүлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.
Тод бичиг нь ойрад монгол хэлний аялгуунд чухам нийцсэн тул тэдний утга зохиолын хэл болж эл бичгээр түүх, шашин, уран зохиол, анагаах ухаан, орчуулгын ном зохиол олноор бичигдэж байжээ. Тод бичгийн дурсгал үлэмжхэн үлдсэн нь Улсын төв номын сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн номын сан хөмрөгт хадгалагдаж байна . 1924 он хүртэл Халимагууд хэрэглэж байсан. 1991 оноос ОХУ байгуулагдсанаас хойш Халимаг улсад тод бичгийг сурах хөдөлгөөн өрнөж, тод үсгээр сонин сэтгүүл хэвлэгдэн, сургуулиудад зааж байна. Хятадын Шинжаан мужид Ойрадуудад Тод бичиг эдүгээ болтол хэрэглэгдэж байна.
Image result for тод бичиг

Тод үзгүдин нерд

#CodeТод үзэгКирил үсэгЛатин үсэгБогино нэрУрт нэр
16176АAАхойр аратаХудам әдл
26212ЭEЭнег арата, дөгә сүлтә
36213ИIИнег арата, киисквр сүлтә
46214ОOОнег арата, дөрвлҗн геестә
56216ӨÖӨнег арата, дөрвлҗн геестә, ардан өргстә
66215УUУнег арата, бүтү геестә, унҗу өргстә
76217ҮÜҮнег арата, бүтү геестә
86184НNНанег арата, өмнән цегтәХудам әдл
96218ҢNgАң
106221ХXХахойр арата, өмнән хойр цегтә
116222ҺQҺахойр арата, өмнән төгрг цегтә
126219БBБабүтү толһата
136220ПPПха
146192СSСасарвһр толһата, нег аратаХудам әдл
156193ШWШасарвһр толһата, ардан хойр цегтәХудам әдл
166224ТTТашанһ толһата, нег арата
176225ДDДахавтха толһата
186191ЛLЛаөөдән өвртә, нег аратаХудам әдл
196223МMМаматьхр толһата, нег арата
206228ЦCЦацах толһата, нег арата
216226ЧHЧа
226227ЗZЗацацу эргцтә, шуд көлтә
236234ҖJҖа
246229ЙYЙаяман хоңшарта, шуд көлтә
256233ГGГадөгә көлтә
266232КKКакөлн толһата, көндлң өргстә
276231ҚKhКхкатһр ка
286199РRРахамр дөөрән өргстә, нег аратаХудам әдл
296230ВVВадөгә көлтә
306235NIAГалик?
316236DZAГалик?
326296TAГалик
336297ZHAГалик

No comments:

Post a Comment