Tuesday, February 7, 2017

Эвхмэл бичиг

Эвхмэл бичиг (folded script)

Эвхмэл бичиг (folded script)
Бичиг үсэг хөгжиx явцад бичгийн хэрэглээний шаардлага өссөнөөр бичгийн янз бүрийн шинэ хэлбэр маяг үүсч төрдөг.
Эвхмэл бичиг нь ийм маягаар XIII зуунд Хубилай хааны үед хэрэглэж байсан дөрвөлжин бичгээс  санаа авч монгол бичгээр бичиx нэг хэлбэр загвар болон хэрэглэгдэж ирсэн байх үндэслэлтэй.
Монгол үсгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзалан бичдэг төрөлтэй байдаг.
Дєрвєлжин эвхмэл бичгийг гол тєлєв тамга тэмдэг, хаяг, тийз, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зvйлд дугуй, угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд єргєн хэрэглэж иржээ.
Эвхмэл бичиг нь үсэг бүрийг эвхэн бичих дүрмээр эвхэгдэн бичигдэхээс гадна уран бүтээлчийн онцлог дүрслэн бодох  сэтгэлгээтэй салшгүй холбоотой байдаг.
Эвхмэл үсгийн цагаан толгой
Эвхмэл үсгийн цагаан толгой

Угалзан эвхмэл бичгээр монгол, өлзий гэдэг үгийг бичсэн байдал







Уран бичээч Батбаярын монгол бичгийн эвхмэл үсгээр таван ханат монгол гэрийн харьцаагаар “монгол” гэдэг үгийг гэрийн хэлбэртэйгээр бичиж гэрийн хаалгыг нь “бичиг” гэдэг үгээр бичсэн нь монгол гэр.


mongol bichig

Дөрвөлжин бичиг

Дөрвөлжин бичиг нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ. Тийм учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөн уламжлагдсан дурсгал, өв соёл гэвэл ихэнхдээ хааны ордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга, тэмдэг, пайззоос мөнгөхөшөө, чулууны бичээс зонхилж байгаагаас үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөн тархаж дэлгэрэлгүй, явцуу хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ.
Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй вэ гэвэл:
  1. Дөрвөлжин бичгийг хааны ордны цөөн хүний хэлний аялгуунд өөрөөр хэлбэл нэг л нутгийн аялгуунд үндэслэн зохиосон болохоор монголын олон аялгуунд тэр бүрий таарч тохирсонгүй.
  2. Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар үндэстнүүд өөр өөрийн утга зохиолын хэл, үсэг бичигтэй байсан тул хааны зарлигаар зохиосон шинэ үсгийг шууд авч хэрэглэхэд саадтай байжээ.
  3. Дөрвөлжин үсэг нь үеийн зохимжтой үет үсэг тул үеийн тоо олон, үгийн хэлбэрийн хувиралт ихтэй, нарийн төвөгтэй хэлэнд тохиромжгүй зэрэг шалтгаанаас монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.
Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.

Тод бичиг

Тод бичиг нь Ойрадын Зая Бандид Огторгуйн далай (Намхайжамц) /1599-1662/-ийн 1648 онд зохиосон бичиг юм. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулсан, ойрад аялгуунд нийцүүлсэн монгол бичгийн ижил үсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, мөн Төвөд ба Санскрит хэлний үгнүүдийг хялбар бичих онцлогтой юм. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй.
Намхайжанцан лам хүн байсан тул Бурханы шашныг нийт монголчуудад түгээн дэлгэрүүлэх, бас Халх-Ойрад монголчуудын тэмцлийг шашин соёлын нөлөөгөөр зогсоох, ойрад түмнийг гэгээрүүлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.
Тод бичиг нь ойрад монгол хэлний аялгуунд чухам нийцсэн тул тэдний утга зохиолын хэл болж эл бичгээр түүх, шашин, уран зохиол, анагаах ухаан, орчуулгын ном зохиол олноор бичигдэж байжээ. Тод бичгийн дурсгал үлэмжхэн үлдсэн нь Улсын төв номын сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн номын сан хөмрөгт хадгалагдаж байна . 1924 он хүртэл Халимагууд хэрэглэж байсан. 1991 оноос ОХУ байгуулагдсанаас хойш Халимаг улсад тод бичгийг сурах хөдөлгөөн өрнөж, тод үсгээр сонин сэтгүүл хэвлэгдэн, сургуулиудад зааж байна. Хятадын Шинжаан мужид Ойрадуудад Тод бичиг эдүгээ болтол хэрэглэгдэж байна.
Image result for тод бичиг

Тод үзгүдин нерд

#CodeТод үзэгКирил үсэгЛатин үсэгБогино нэрУрт нэр
16176АAАхойр аратаХудам әдл
26212ЭEЭнег арата, дөгә сүлтә
36213ИIИнег арата, киисквр сүлтә
46214ОOОнег арата, дөрвлҗн геестә
56216ӨÖӨнег арата, дөрвлҗн геестә, ардан өргстә
66215УUУнег арата, бүтү геестә, унҗу өргстә
76217ҮÜҮнег арата, бүтү геестә
86184НNНанег арата, өмнән цегтәХудам әдл
96218ҢNgАң
106221ХXХахойр арата, өмнән хойр цегтә
116222ҺQҺахойр арата, өмнән төгрг цегтә
126219БBБабүтү толһата
136220ПPПха
146192СSСасарвһр толһата, нег аратаХудам әдл
156193ШWШасарвһр толһата, ардан хойр цегтәХудам әдл
166224ТTТашанһ толһата, нег арата
176225ДDДахавтха толһата
186191ЛLЛаөөдән өвртә, нег аратаХудам әдл
196223МMМаматьхр толһата, нег арата
206228ЦCЦацах толһата, нег арата
216226ЧHЧа
226227ЗZЗацацу эргцтә, шуд көлтә
236234ҖJҖа
246229ЙYЙаяман хоңшарта, шуд көлтә
256233ГGГадөгә көлтә
266232КKКакөлн толһата, көндлң өргстә
276231ҚKhКхкатһр ка
286199РRРахамр дөөрән өргстә, нег аратаХудам әдл
296230ВVВадөгә көлтә
306235NIAГалик?
316236DZAГалик?
326296TAГалик
336297ZHAГалик

Соёмбо үсэг

Соёмбо нь Занабазарын зохиосон, МонголСанскритТөвд үг бичихэд зориулагдсан бичиг юм.

Соёмбо үсэг


Соёмбо үсгийн цагаан толгой
Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд Монгол, Санскрид, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" (сваямбху) гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг.

Соёмбо үсгээр Монгол хэмээх утга
Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед гоё сайхан үсгийн дурсгал болон үлдсэн юм.
Соёмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр бурхны шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй.

Соёмбо тэмдэг


Mongolian AF.gif
Буддын шашин Монгол нэвтэрсэн үеэс төвд номын эхэнд бирга тэмдэг тавьдаг заншлыг авч номын эхэнд бирга гэдэг тусгай дүрс тавих болж]улмаар нар, сар, гал гэх мэт өөрсдийн бигэ тэмдгийг нэмж баяжуулан хэрэглэх болжээ. Хүннү монголчууд нар, сар, галын дүрстэй сүлдтэй байсан нь Их Монгол Улсын далбаан дээр ч дүрслэгдсэн байдаг. Хожим энэ сүлд соёмбонд хэрэгдэгдэх болжээ.
"Соёмбо" хэмээх Санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хийгалшорооус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршилыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.
Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ.
Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.

Монгол бичиг

Авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь Монгол үсэг, тэрхүү үсгээр бичсэн зүйлсийг Монгол бичиг (‎ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ᠌‎) гэж нэрлэх нэгэн зүйл үсэг бичиг өдгөө байна. Энэ үсэг бичгийг 6-7-р зуунаас эхлээд өнөө үед ч гэсэн Монгол үндэстэн (Монгол угсаатан) хэл аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирлээ.
Өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол хэлийг тэмдэглэхэд албан ёсоор хэрэглэдэг бол Монгол Улсад Монгол хэлийг тэмдэглэх хоёрдогч бичиг болгон хэрэглэж, төрийн албан хэрэгт зарим байдлаар хэрэглэж байна. Нийт 26 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй.
Image result for монгол бичиг

Түүх

Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан Монгол угсаатаныг дахин сэргээн мандуулж, эдүгээ хүртэл оршин байх үндсийг бататгасан билээ. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж зарим эрдэмтэд үздэг. Үүнд төрийн албан ёсны бичиг болгосон хэмээх санааг XVII зууны Лу. Алтан товчид дурдсаныг эш болгодог. Харин үүнийг "мөхсөн" Уйгураас бичиг үсэг авсан байх үндэсгүй Согдоос Уйгуртай зэрэгцэн аль эрт бичиг үсэгтэй болсон байх боломжтой гэж олон эрдэмтэн өөрөөр тайлбарладаг. Уламжилж ирсэн бичгийг Чингис хаан нэгдсэн төрийн албан ёсны үсгээр зарлигдсаныг тэр цагаас үүссэн мэтээр тайлах нь буруу гэж эдгээр судлаачид үздэг. Үүний нэг баримт нь Чингис хааныг нас барахаас өмнө ба дараа бичигдсэн "Чингисийн чулууны бичиг", Монголын нууц товчоонд бичиг үсгийн нилээд урт хугацааны боловсорсон төлөв илэрхий ажиглагдаж байдаг ажээ. Гэвч Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэдэг үзлийг баримтлах явдал бас байсаар байдаг. Тататунга төрийн албан бичгийг улам хөгжүүлэх үйлсийг эрхэлсэн байж болох юм.
Монголчууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан гэдэг. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэж байжээ.
Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш Гүүшийн зохиосон галиг үсэг болох Али-Гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвөдсамгардхятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн.

Цагаан толгойн хувилбарууд

Монгол бичигт тулгуурлан зохиогдсон цагаан толгой нь тухайн монгол хэлний аялгуу бүрд тохирсон дуудлагын онцлог, онцгой дуудлага хөгийг тусгай галиглан бичиглэх зорилгоор зохиогдсон байдаг. Мөн манж хэлийг тэмдэглэх зорилгоор монгол бичгээс санаа авч Манж бичгийг зохиосон байдаг. Цагаан толгойн хувилбаруудыг дурдвал:
  • Тод бичиг - Зая Бандида Намхайжамцын зохиосон ойрад аялгуунд тулгуурласан цагаан толгой.
  • Вагиндрагийн үсэг - Буриад аялгуунд ойртуулж буриад аялгууны онцлогийг тэмдэглэх зорилгоор зохиосон цагаан толгой.
  • Манж бичиг - Манж хэлийг тэмдэглэх зорилгоор 1599 онд Манжийн хаан Нурхачын зарлигаар зохиогдсон цагаан толгой. Монгол бичгээс ялгаатай нь үсгийн нуруунд дусал, бинт нэмсэн байдаг.
  • Эвэнк бичиг - Эвэнк хэлийг тэмдэглэхэд ашигладаг цагаан толгой бөгөөд Манж бичгээс санаа авсан байдаг.
  • Галиг үсэг (Али-Гали) - Монгол бичгийн галиг үсэг болох Али-Гали-г Аюуш Гүүш зохиосон.